Monday, March 4, 2013

Ялгаа

Хайртай байх, хайрлах хоёр чинь өөр шүү дээ..

Sunday, March 3, 2013

ГАЙХАМШИГ.

Миний хувьд 2 юм л төгс.
1-т тэр хүн.
2-т One Direction.
5 өөр ертөнц боловч нэгдмэл нэг зүйл.Тус тусдаа мэт боловч салшгүй.
Directioners тэдэнд хайртай, тэд ч бас бидэнд хайртай.Төгс хайр биш гэж үү.
Би тэднийг гайхдаг юм.Биедээ баймгүй тийм их сэтгэлийг яаж гаргаж чаддаг байна аа гэж.Мэдээж шалтгаан байгаа байх л даа.Тэр нь бид байх.Ингэж итгэж явдаг болохоор л тэд тэсдэг байх. :)


Та нарын мэдэхээр Их Британийн One Direction хамтлаг нь X Factor шоунаас төрсөн хөвгүүдийн хамтлаг билээ.Тэд 2010 оны 7 сарын 23ны өдрийн оройн 8:22 минутанд албан ёсоор төрсөн.
5 гишүүнтэйг нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
Harry Edward Cox Millward Styles
Louis William Austin Tomlinson
Zayn Javadd Malik
Liam James Payne
Niall James Timothy Horan.
-Harry Styles.
1994 оны 2р сарын 1-нд төрсөн.Хамгийн залуу нь.Тэрбээр дуунуудынхаа ихэнхи солог нь дуулдаг.X Factor-ын шалгаруултанд "Isn't She Lovely?" дуугаар оролцож байсан.
-Louis Tomlinson
1991 оны 12р сарын 24-нд төрсөн.Хамгийн ахмад нь.X Factor-ын шалгаруулалтанд 'Hey There Dellilah" дуугаар оролцож байсан.
-Zayn Malik
1993 оны 1р сарын 12-нд төрсөн.X Factor-ын шалгаруулалтанд "Let Me Love You" дуугаар оролцож байсан.
-Niall Horan
1993 оны 9р сарын 13-нд төрсөн.X Factor-ын шалгаруулалтанд "So Sick дуугаар оролцож байсан.
-Liam Payne
1993 оны 8р сарын 29-нд төрсөн.X Factor-ын шалгаруулалтанд "Cry Me a River" дуугаар оролцож байсан.Өмнө нь тэрбээр бас X Factor-т оролцож байсан боловч хасагдсан билээ.Гэхдээ 2 жилийн эргэн ирсэн нь хамгийн зөв шийдвэр байсан.Дуулах нь түүний мөрөөдөл байсан болохоор тэр түүнийхээ төлөө цуцалгүй тэмцэж байсан.Тэр төрөхдөө амьгүй байсан, тийм болохоор нэг бөөр нь ажиллагаагүй байсан.Тэр бас ахлах сургуульдаа хүххдүүдэд их дээрэлхүүлдэг байсан ч шантарч байсан удаагүй.Тэд бүгд гайхамшиг. :) ♥

Нэг мэдрэл гарын тухай.

Өнөөдөр номын дэлгүүр орлоо.Тэгээд хараад байхад яг авчихъя гэсэн ном байдаггүй.Харин нүдний буланд нэг юм торов оо.Дугтуй.Энгийн, байдаг л бор цаасаар хийсэн дугтуй.Гэхдээ авахгүй л бол болохгүй мэт.Тэгээд л авчихсан.Хэндээ ч захиа, зурвас бичих гээв бүү мэд.Бичсэн ч очих биш.Шал балай юм.Нэг мэдрэл гарын тухай л юм даа.

Saturday, March 2, 2013

Чи надад хэлэхдээ..

Чи надад "Ямар ч новшийн зүйл тохиолдсон бууж өгөхгүй, хүчтэй бай." гэж хэлсэн.
Тэгээд дараа нь надаас асуусан.
"Ямар ч новшийн зүйл тохиолдсон бууж өгөлгүй байж чадах уу?"
Сүүлд нь..
""Ямар ч новшийн зүйл тохиолдсон бууж өгөхгүй байж чадна" гэж амлаж чадах уу?" гэж асуусан.Би амласан.Яг ингэж "Ямар ч хараал идсэн зүйл тохиолдсон ч, миний хийх гэж байгаа зүйлийг зогсоож чадахгүй.Хэзээ ч.".Тэгээд чигчий хуруугаараа нийлүүлж амлалтаа баталгаажуулсан.Гэхдээ надад чиний байгаа байдал таалагдаагүй ээ.Учир нь чи ирээдүйд намайг гомдоох юм хийх гэж төлөвлөж байх шиг л санагдсан.Тэрнийг чинь би мэдэрчихээд юу юугүй урсах гэж буй нулимсаа барьж ядан байсан.Гэхдээ удаан тэвчилгүй л сул тавьсан..Чамайг би надаас "Яагаад уйлаад байгаа юм бэ?" гэж асуугаад "Тайвшир.." гэх байх гэж бодож байсан.Гэхдээ чи "Битгий уйл даа..Би хүний нулимс үзэх дургүй.Ялангуяа надаас болсон бол.." гэж хэлсэн.Чи үүгээрээ л бусдаас өөр..Тийм болохоор би чамайг хайрладаг..
Чи надад хэлэхдээ "Миний хайрладаг хүмүүс дандаа амьдралаас минь явчихдаг" гэсэн.Гэхдээ хэрвээ чи намайг хайрлавал "БИ ХЭЗЭЭ Ч ТЭГЭХГҮЙ ЭЭ."

Навчис

Навчис минь.Чи хаа сайгүй хөглөрч, хүний хөлд хог болон хэвтдэг ч, чиний минь гоо үзэсгэлэнг олж харах хүн байдаг гэдэгт би итгэдэг.Харахад хэтэрхий эмзэг мэт боловч, хичнээн сайхан мэдрэмж, сэтгэгдэл агуулдагийг чинь би мэднэ.Чи надад хичнээн сайхан бодол өгдөг гээч.Чиний өгсөн бодлуудыг би тархиндаа, бас зүрхэндээ хадгалдаг..Олон жил өнгөрсөн ч би чиний өгсөн тэр бодлуудыг мартахгүй ээ.Хүн хүнээ мартдаг юм..Харин мэдрэмжийг мартдаагүй юм, навчис минь..

Асуулт.

Намайг...
Уурлуулна, уйлуулна, гомдооно..
Инээлгэнэ, дуулуулна, баярлуулна..
Чи ер нь хэн юм бэ?

Wednesday, February 20, 2013

Эрт унасан цас..

Цагаасаа эрт унасан цас нэн гайхамшигтай.Тэр цаанаа л эрхэмсэг.Хүрэхээс ч хайрлам.Эмзэг% хэврэг.Ариухан.Яг хайр шиг.